Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлал өндөрлөх дөхөж байна.
"Манай хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагааг тоон болон ногоон эдийн засгийг чиглэлд хөгжүүлэх өргөн боломж байна" гэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхах үеэр мэдэгджээ.
Үүнээс гадна "Манай хоёр улсад тээвэр, өндөр технологийн салбарт хамтран ажиллах бүхий л боломж, ирээдүй байна.
Монгол Улс, ОХУ нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр, хөдөөаж ахуй, байгаль орчныг хамгаалах салбарт томоохон хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байна.
Манай хоёр улс өнгөрсөн онд коронавирусний цар тахлын улмаас буураад байсан хоёр талын бараа эргэлтийг сэргээж чадсан. Энэ оны аравдугаар сарын байдлаар хоёр улсын бараа эргэлт 2020 онтой харьцуулахад 22 хувиар нэмэгдэж, 1.4 тэрбум ам.долларт хүрээд байна" гэж Мишустин онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тоон эдийн засгийн чиглэл гэж юуг хэлээд байна аа