Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 ЖИЛИЙН ОЙ тохиож байна.
С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо “Найрамдлын барилдлагааг байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон билээ.
Дипломат харилцаа
- 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
- 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов.
Харилцааны түвшин
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа
- 2019 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон.
- 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.
- 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурсан.
- 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Москвагийн тунхаглал”-д гарын үсэг зурж, стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон.
- 2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан.
Харилцан хийсэн гол айлчлалууд
Монголын талаас
- 1993 онд Ерөнхийлөгч П.Очирбат,
- 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди,
- 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди (Аугаа их эх орны дайны ялалтын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон),
- 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр,
- 2008 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр,
- 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Аугаа их эх орны дайны 65 жилийн ойн арга хэмжээнд оролцсон),
- 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,
- 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Аугаа их эх орны дайны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон),
- 2015 онд ОХУ-ын Уфа хотноо ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалт, БНХАУ-ын Бээжин хотноо Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын 70 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар тус тус уулзалтууд хийсэн.
- 2017 онд Казахстаны Астана хотноо ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзалт хийсэн.
- 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийсэн.
- 2018 оны БНХАУ-ын Чиндао хотноо ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт, Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт, Баку хотноо болсон Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй тус тус уулзалт хийсэн.
- 2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцсон.
- 2021 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад цахимаар оролцсон.
- 1994 онд УИХ-ын дарга Н.Багабанди,
- 1997 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж,
- 2002 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир,
- 2005 онд УИХ-ын дарга Н.Энхбаяр,
- 2006 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж (ОХУ-ын Эрхүү хотноо Байгалын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон),
- 2009 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл,
- 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд,
- 2016 онд УИХ-ын дарга М.Энхболд,
- 2018 онд УИХ-ын дарга М.Энхболд Москва хотноо болсон “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад,
- 1995 онд Ерөнхий сайд П.Жасрай,
- 1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал,
- 2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр,
- 2008 онд Ерөнхий сайд С.Баяр (ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарын Краснокаменск хотод айлчлав),
- 2009 оны 01 дүгээр сард Ерөнхий сайд С.Баяр (ОХУ-ын Эрхүү мужид айлчлав),
- 2009 оны 03 дугаар сард Ерөнхий сайд С.Баяр,
- 2010 онд Ерөнхий сайд С.Батболд,
- 2014, 2015, 2017 онуудад Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайдын түвшинд оролцсон,
- 2019 оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны айлчлал хийсэн.
- 1999 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа,
- 2001 онд Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун,
- 2007 онд Гадаад хэргийн сайд Н.Энхболд,
- 2009 онд Гадаад харилцааны сайд С.Батболд,
- 2015 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн,
- 2016 онд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон,
- 2017 оны 02 дугаар сард Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил,
- 2017 оны 08 дугаар сард Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой Москва хотноо албан уулзалт хийсэн,
- 2018 оны 05 дугаар сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар.
- 2020 оны 9 дүгээр сард Гадаад харилцааны сайд Н.Энхтайван.
- 2021 оны 6 дугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов.
- 2016 онд ҮАБЗ-ийн НБД Ц.Энхтүвшин, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн НБД Н.П.Патрушев нар ОХУ-ын Грозный хотноо албан уулзалт хийсэн.
- 2017 онд ҮАБЗ-ийн НБД Ц.Энхтүвшин,
- 2018 онд ҮАБЗ-ийн НБД А.Гансүх,
- 2021 онд ҮАБЗ-ийн НБД Ж.Энхбаяр ОХУ-д айлчилсан.
Оросын талаас
- 2000 онд Ерөнхийлөгч В.В.Путин,
- 2009 онд Ерөнхийлөгч Д.А.Медведев,
- 2014 онд Ерөнхийлөгч В.В.Путин (Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон).
- 2019 оны 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийсэн. (Халхын голын дайны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон).
- 2002 онд Засгийн газрын дарга М.М.Касьянов,
- 2006 онд Засгийн газрын дарга М.Е.Фрадков (Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд оролцсон),
- 2009 онд Засгийн газрын дарга В.В.Путин,
- 2016 онд Засгийн газрын дарга Д.А.Медведев (АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон),
- 2018 онд Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев,
- 2021 онд Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук.
- 1996 онд Төрийн Думын дарга Г.Н.Селезнёв,
- 2007 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов,
- 2009 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов (Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцсон),
- 2011 онд Холбооны Зөвлөлийн дарга С.М.Миронов (Ази, Номхон далайн Парламентын чуулга уулзалтад оролцсон),
- 2014 онд Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко,
- 2015 онд Төрийн Думын дарга С.Е.Нарышкин (ЕАБХАБ-ын Олон улсын парламентын ассамблейн чуулганд оролцсон),
- 2021 онд Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв.
- 2004 онд Гадаад хэргийн сайд И.С.Иванов,
- 2006 онд Гадаад хэргийн сайд С.В.Лавров,
- 2016 онд Гадаад хэргийн сайд С.В.Лавров.
- 2014 онд ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.А.Патрушев.
Хоёр талын харилцааны механизмууд
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 23 дугаар хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо болсон.
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс. Үүний хүрээнд 2 дэд хэсэг, 7 ажлын хэсэг үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.
Бусад механизм
- Цэрэг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн хуралдаан,
- Гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт
- ГХЯ-дын Бодлогын газрууд хоорондын зөвлөлдөх уулзалт.
Худалдаа, эдийн засгийн харилцаа
Худалдааны харилцаа
Статистик мэдээ: 2021 оны энхий 11 сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 1,8 тэрбум ам.долларт хүрсэн нь (өмнөх оны мөн үетэй харьцуулбал 37.8 хувиар өссөн) Монгол Улсын худалдааны нийт эргэлтийн 12.1 хувьтай тэнцэж байна. Импорт – 1,7 тэрбум ам доллар (34.6 хувиар өссөн), экспорт – 100 сая ам. доллар (126 хувиар өссөн).
Сүүлийн 5 жилийн худалдааны эргэлтийн хэмжээ сая ам.доллараар
- 2016 онд экспорт – 55.8; импорт – 880.0, нийт 935.8;
- 2017 онд экспорт – 67.6; импорт – 1217.2 нийт 1284.8;
- 2018 онд экспорт – 85.9; импорт – 1710.3 нийт 1796.2.
- 2019 онд экспорт – 68.0; импорт – 1720.0 нийт 1790.0
- 2020 онд экспорт – 57.3; импорт – 1400.0 нийт 1457.3 (Эх сурвалж: ГЕГ-ын статистик мэдээлэл).
Экспортын гол бүтээгдэхүүн: зэсийн хүдэр, баяжмал, гянт болдын хүдэр, баяжмал, молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл гадуур цамц, үхэр, адууны мах, жонш, лейцит, нефелин ба нефелин сиенит, чулуун нүүрс.
Импортын гол бүтээгдэхүүн: газрын тосны бүтээгдэхүүн, ачааны автомашин, улаан буудай, азотын бордоо, цахилгаан эрчим хүч, суудлын тээшийн ачааны өөрөө явагч биш вагон.
Хөрөнгө оруулалт
1990–2020 онд ОХУ-аас хийсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 410 сая ам.доллар байсан нь манай улсад бүртгэгдсэн нийт хөрөнгө оруулалтын 1 орчим хувийг бүрдүүлсэн.
1990–2020 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай нийт 904 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна(Эх сурвалж: Монголбанкны статистик мэдээлэл).
Зээл, тусламжийн тухай мэдээлэл
Хөдөө аж ахуйн салбарт
- 2008 онд 100,000 тонн үр тариа нийлүүлсэн.
- 2009 онд 25 сая ам.долларын зээл өгөхөөр тохиролцсоноос 12 сая ам.долларын үрийн будаа, хөдөө аж ахуйн техник, 3,2 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан техникийн барааг нийлүүлсэн.
- 2010 онд ОХУ-ын Засгийн газар буцалтгүй тусламжаар 50,8 мянган тонн буюу 14,5 сая ам.долларын арвай, 12 ширхэг ачааны машин нийлүүлсэн.
- 2011-2012 онд 375,0 сая рублийн тусламж үзүүлсний хүрээнд шүлхийн эсрэг 37,0 сая тун вакцин, 22 ширхэг ДУК машин нийлүүлсэн.
- 2017 онд 4,2 сая тун вакцин хүмүүнлэгийн тусламжаар авахаар тохиролцож, 2018 онд нийлүүлсэн.
- 2019 онд Дорнод аймгийн Халх гол сумын төвийг 8 сая еврогийн бүцалтгүй тусламжаар шинэчлэсэн.
- 2020 онд биологийн аюулгүй байдлын явуулын лабораторийг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн.
Хүмүүнлэгийн болон бусад харилцаа
Иргэд харилцан зорчиж буй тухай
2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж эхэлсэн.
Статистик мэдээ
- 2016 онд манай 513 031 иргэн ОХУ-д зорчиж, оросын 87 655 иргэн Монгол Улсад зорчсон,
- 2017 онд манай 387 070 иргэн ОХУ-д зорчиж, оросын 110 353 иргэн Монгол Улсад зорчсон,
- 2018 онд манай 356 970 иргэн ОХУ-д зорчиж, оросын 133 402 иргэн Монгол Улсад зорчсон,
- 2019 онд манай 344 267 иргэн ОХУ-д зорчиж, оросын 146 783 иргэн Монгол Улсад зорчсон,
- 2020 онд манай 48401 иргэн ОХУ-д зорчиж, оросын 30980 иргэн Монгол Улсад зорчсон,
- 2021 оны 11 дүгээр сарын байдлаар манай 10084 иргэн ОХУ-д зорчиж, оросын 13045 иргэн Монгол Улсад зорчсон байна.
Боловсролын харилцаа
- 2019 – 2020 оны хичээлийн жилд Монголоос ОХУ-д ойролцоогоор 4000 гаруй оюутан, сонсогч, аспирант суралцсан байна.
- ОХУ-ын Засгийн газраас манай оюутнуудад олгодог тэтгэлгийн тоог нэмэгдүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд 550 оюутанд тэтгэлэг олгож ирсэн.
Соёл, хүмүүнлэгийн харилцаа
- 1995 оны “Соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-ийн үндсэн дээр соёлын хамтын ажиллагаа хөгжиж байна.
- Соёлын харилцааг өргөтгөх, Монгол Улсаа сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг авах зорилгоор ОХУ-ын иргэн А.С.Железняков, Б.У.Китинов, И.Р.Утямышев, Д.Г.Хрусталев, Д.Н.Султимов, С.В.Калмыков, Е.А.Кузьмин нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилон, ажиллуулж байна.
- Жил бүрийн 10-11 дүгээр саруудад “Монгол, Оросын найрамдлын сар”ыг хоёр улсад харилцан зохион байгуулдаг. 2021 онд 61 дахь удаагийн “Найрамдлын сар” –ыг зохион байгуулсан.
- 2016 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг хоёр талын санаачилгаар жилийн турш тэмдэглэсэн.
- Ялалтын баярын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнжид 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон.
- 2018 оны 06 дугаар сард болсон “Монгол, Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний үеэр “И.Моисеевын нэрэмжит академик чуулга”-Улаанбаатар хотноо тоглолт хийсэн.
- 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийсэн.
- 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш тэмдэглэсэн.
- 2021 оны 11 дүгээр сарын 4-5-нд Монгол, Оросын найрамдлын сар үеэр “Алан” эрдмийн бүжгийн чуулга болон Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулга Улаанбаатар хотноо тоглолт хийсэн.
- 2021 оны 11 дүгээр сарын 11-13-нд Монгол Улсын Морин хуурын чуулга Санкт-Петрбург хотын Мариинский театр, Эрмитаж музейн "Капелла" концертын танхимд тоглолт хийсэн.
Батлан хамгаалах салбарын харилцаа
- Монгол Улсад цэрэг, техникийн тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүчинтэй хугацааг сунгах тухай Засгийн газар хоорондын Протоколд Улаанбаатар хотноо 2017 онд, хоёр орны БХЯ хоорондын Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт 2018 онд тус тус гарын үсэг зурсан.
- “Монголын цэргийн алба хаагчдыг ОХУ-ын цэргийн сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр болон тусламжийн журмаар суралцуулах тухай хэлэлцээр”-ийн хүрээнд манай цэргийн албан хаагч нар суралцдаг.
- Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хоёр талын хамтарсан хээрийн сургуулилтыгг “Дархан-1, 2, 3” нэртэйгээр, 2011 оноос “Сэлэнгэ-2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2021” нэртэйгээр цэргийн анги салбаруудаа зэвсэглэл, техниктэй оролцуулан хоёр талын нутагт ээлжлэн зохион байгуулсан.
- 2018 оны 9 дүгээр сард ОХУ-д зохион байгуулагдсан “Восток-2018” цэргийн хээрийн сургуульд Монгол Улс өөрийн Зэвсэгт хүчнээс цэргийн нэг салаа болон ажиглагчдаа оролцуулсан.
- 2019 оны 8-9 дугаар сард Халхын голын байлдааны яалалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэсэн.
Хөдөө аж ахуйн салбарын харилцаа
Монголын малыг эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөрийг 2010 онд амжилттай хэрэгжүүлсэн. Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хэлбэрээр 2018 хэрэгжиж дууссан.
Харилцааны эрх зүйн үндэс
Байгуулсан гол хэлэлцээрүүд
Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааг зохицуулж буй 110 шахам гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гол гэрээ, хэлэлцээрүүд
1.Монгол, Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК байгуулах тухай хэлэлцээр (1991 он)
2. Төлбөрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр (1992 он),
3. Монгол Улс, ОХУ-ын нутгаар дамжин тээвэр хийж, далайд гарах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1992 он),
4. Цэрэг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын гэрээ (1993 он),
5. Байгаль орчны асуудлаар хамтран ажиллах тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1994 он),
6. Хил орчмын хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээр (2000 он),
7.Татварын хуулийг хэрэгжүүлэх асуудлаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2001 он),
8. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр (2004 он),
9. Насанд хүрээгүй иргэдийн цэргийн бэлтгэл хангах нэмэлт хөтөлбөр бүхий боловсролын байгууллагад насанд хүрээгүй иргэдийг бэлтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр (2010 он),
10. Хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийн эрхийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2011 он),
11. Нэг улсын иргэн нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2012 он),
12. “Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр”, “Иргэдийг буцаан авах (реадмисс) тухай хэлэлцээр” (2014 он),
13. Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр (2014 он),
14. Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2018 он)
15. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ (2019)
16. Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр (2019)
17. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2019)
Сэтгэгдэл ( 0 )