М.Мишустин: ЕЭЗХ, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлал өндөрлөх дөхөж байна. Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭЗХ), Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлснээр олон салбарт томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж гарна гэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхах үеэр мэдэгдлээ. 

"Хоёр талын хамтын ажиллагаа нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх шинэ боломжуудыг нээхийн сацуу олон салбарт ирээдүйтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Евразийн их түншлэлийг бий болгох санаачилгыг урагшлуулахад дөхөм болно" гэж Мишустин онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top