Увс аймгийн “Дэглий Цагаан” нисэх буудал, ОХУ-ын Хакасийн “Аэропорт Абакан” нисэх буудлууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Гэрээнд зааснаар ирэх жилээс Улаангом, Абаканы хооронд шууд нислэг үйлдэж эхлэх гэнэ. Талууд мөн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын чуулга уулзалтад хамтран оролцож, туршлага солилцохоор тохиролцсон байна.
Абакан нь Сибирьт байдаг Бүгд Найрамдах Хакас Улсын нийслэл. 112.38 км² нутагтай, 187,239 хүнтэй.
Сэтгэгдэл ( 0 )