Засгийн газрын өнөөдрийн /2022.02.16/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдааны үеэр зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Шинэ сэргэлтийн бодлого дото бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрүүд багтсан. Соёлын салбартай уяж ажиллах бодлого ч орж ирсэн. Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар дэлхийн нэр хүнд бүхий, хамгийн том гэж яригддаг кино урлагийн салбарын Каннын наадам, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохонд тооцогддог Венецийн олон улсын үзэсгэлэнд оролцох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлагийн салбар болон кино урлагийн салбар дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )