Бүх иргэдийг V сарын 1-нээс үзлэгт хамруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.02.16/ боллоо. 

Хуралдаанаар энэ оны тавдугаар сарын 01 /2022.05.01/-нээс эхлэн бүх иргэдийг хамарсан, "Эрүүл мэндийн эрт оношлогоо аян”-ыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэг идэвхжүүлэх талаар тусгасан. Харамсалтай нь манай иргэдийн урьдчилан сэргийлэх идэвх хангалтгүй тул 60,8 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх төсөвт суулгаж өгсөн. Ингэснээр эрүүл  мэндийн нэгдсэн дататай болно. Цаашид гарах санхүүгийн эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. Эмэгтэйчүү дунджаар 70,6 насалж байгаа бол эрэгтэйчүүд 60,6 насалж байна. Эрэгтэй эмэгтэй хүний насны зөрүү 9,6 жил байдаг тул насны зөрүүг 5 жил болгоно гэж зорьж байна. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана.

КОВИД-н дараах нөхөн сэргээх, оношлогоонд том түлхэц өгнө гэж төлөвлөж байна. Нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судас, осол гэмтэл, амьсгалын зам гэх мэт өвчлөл багтдаг тул эдгээр өвчлөл рүү чиглэсэн оношлогоог хийх зорилготой юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Toogii(64.119.31.186) 2022 оны 02 сарын 16

Tgd yaagaad erchuudiig 60 nastaid n tetgevert gargadag um be?

0  |  0
zz(202.126.90.120) 2022 оны 02 сарын 16

mash sain shiidver bn. engej l ajilllah heregtee

0  |  0
Top