Л.Оюун-Эрдэнэ: Энэ онд багтаж 21 аймгаа тойрно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Төрийн ордонд “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2022.02.17/эхэлсэн.  

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхий сайдын хувьд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо сурталжилж, аймгуудыг тойрч эхэлнэ. Баян-Өлгий аймгаас эхэлнэ. Гол, гол асуудлаа ярина. Хамгийн гол нь Баян-Өлгий аймаг улсаас төсөв авахгүй яаж хөгжих вэ гэдэг хоёр төсөл байхад л болно. Ард иргэдтэйгээ ярьж байгаад хамтдаа төсөл гаргаж ирвэл сайн байна. Ингэж байж өрсөлдөх чадвар нь сайжирна. Тиймээс та бүхэн орлого талынхаа төсвийг бодож, олох ёстой шүү. Том төслүүдийг аймгуудад яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг Засгийн газар ажиллана. Энэ жилдээ багтааж орон нутгаа тойрно. Ажил их бий. Гадаад томилолт ч их байгаа гэж ойлгоход болно" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top