"Хотдоо түгжирнэ гэдэг бол дэлхийд ТОМ ОНИГОО"

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Төрийн ордонд “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /2022.02.17/эхэлсэн.  

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхий сайдын хувьд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо сурталжилж, аймгуудыг тойрч эхэлнэ. Баян-Өлгий аймгаас эхэлнэ. Гол, гол асуудлаа ярина. Хамгийн гол нь Баян-Өлгий аймаг улсаас төсөв авахгүй яаж хөгжих вэ гэдэг хоёр төсөл байхад л болно. Ард иргэдтэйгээ ярьж байгаад хамтдаа төсөл гаргаж ирвэл сайн байна. Ингэж байж өрсөлдөх чадвар нь сайжирна. Тиймээс та бүхэн орлого талынхаа төсвийг бодож, олох ёстой шүү. Том төслүүдийг аймгуудад яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг Засгийн газар ажиллана. Энэ жилдээ багтааж орон нутгаа тойрно. Ажил их бий. Гадаад томилолт ч их байгаа гэж ойлгоход болно" гэв.

Түүнчлэн "Нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Та бүхэн нутаг дэвсгэрийн 99.7 хувийг удирдаж байна. Тэгэхэд 3.5 сая хүн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотдоо түгжирнэ гэдэг бол шулуухан хэлэхэд дэлхийд том хэмжээний онигоо. Монгол Улс нэг хүнд ноогдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Одоо түгжрэлээр нэгт жагсах гэж байх шиг байна. Цаашид хөдөө хямд, хотод үнэтэй байх тогтолцоог бий болгохгүй бол болохгүй нь. Ийм шаардлага зайлшгүй байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.186.197) 2022 оны 02 сарын 17

Хөдөөнийхөн дур зоргоороо хотод охж ирж өвөлжинө хаваржинна зусна ирсэн хөдөөнийхөн хүн бүр нэг сэг машинтай оволзоол халтуур хийж байгаа нэрийдлээр илүү мөнгө нэхэж зорчигчдыг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоно хотын түгжрэлийг хэнэгчүгүй муулна жинхэнэ ёс суртахуунгүй,ямарч татвар төлөхгүй 1 автобусны буудал яваал 2000-2500 төг нэхэж доромжилно зүхнэнэ бараг зодох шахна.Ийм байхад хот түгжрэхгүй яахын бэ??????? Хөдөөнийхнийг хөөж гарга хөдөөний дуракуудыг хөөж гарга

0  |  0
Зочин(103.10.21.252) 2022 оны 02 сарын 17

Том онигоо чинь олон жилийн түүхтэй болчоод бнаа есайдаа эртхэн ажлаа эхэл намар юу болдог билээ энэ жил бүр таг зогсоно

0  |  0
С.баатар(124.158.64.42) 2022 оны 02 сарын 17

улсын нийслэлийг нүүлгэж Орхон голын өргөн уудам хөндийд байгуулах шийдвэрийг яаралтай гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй Ерөнхий сайдаа Ерөнхийлөгчөө Их хурлын даогааа!!!!!!!!!!!!

0  |  1
дхзхчзхзгч(202.126.90.46) 2022 оны 02 сарын 17

Ярихаа ажил Ямбаа амьдрал гэж бодож байвал том эндүүрэл шүү пздакуудаа

0  |  0
Top