Бразилд хөрсний гулгалт үүссэний улмаас 150 хүн амиа алдаж, 160 хүн олдоогүй байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Бразилын Петрополис хотод шар усны үеэр болсны улмаас хөрсний гулгалт үүсэж, 150 хүн амиа алдаж, 160 гаруй хүн ор сураггүй алга болоод байна. Эх баригчдын мэдээлснээр, тэднийг эсэн мэнд олох найдвар бараг үгүй болжээ.

Аврагчид нурангийг хүнд техникээр цэвэрлэхэд аюултай гэж үзэн, хүрз, хөрөө зэрэг багаж хэрэгсэл ашиглан гараар цэвэрлэж байна.

Албан ёсны мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 150 хүн амиа алдсанаас 27 нь хүүхэд, өсвөр насныхан байна. 900 гаруй хүн орох оронгүй болсон тул түр орогнох байруудад байрлаад байна.

Ням гарагт 400 орчим аврагч, сайн дурынхан өтгөн манантай нөхцөлд ажиллажээ. Аврах ажиллагаанд хүнд техник ашиглахгүй байгаа тул туйлын удаан явж байна гэж аврах багийн зохицуулагч Роберто Амараль ярьжээ.

Петрополис хотын нэг дүүрэгт уулын бэлд байрлаж байсан 80 байшин хөрсний гулгалтад дарагдсан байна.

Өнгөрсөн мягмар гарагт тус бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас, шар усны үер болж, хөрсний гулгалт үүсжээ.

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару Петрополис хотын нөхцөл байдлыг дайны дараах сүйрэлтэй зүйрлэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.40.43) 2022 оны 02 сарын 22

Яармагийн газар ерөнхийдөө иймэрхүү гулгалттай хөрстэй, бодвол тооцоолоол өндөр барилгуудаа барьдаг байх. Уг нь дан хаус хороолол болох ёстой байсан юм.

0  |  0
Top