ЗГ: Украинд амьдардаг монголчуудыг авчрах асуудлаар хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Засгийн газар өнөөдөр /2022.02.24/ 16:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар боллоо.

Хуралдаанаар Украин улсад амьдарч, сурч байгаа Монгол иргэдээ авч ирэх асуудлыг хэлэлцэх аж. 

Учир нь, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаж, дэлхий нийтийн анхаарал Орос, Украины тийш чиглээд байна. 

Харин албан ёсоор Украин улсад Монгол Улсын 22 иргэн ажиллаж амьдарч байгаа аж. Харин тус улсын их, дээд сургуульд 68 Монгол оюутан суралцдаг байна. Өнөөдрийн байдлаар Украин улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын 41 оюутан эх орондоо ирэхээ мэдэгдээд байгаа билээ.

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top