Украинаас эх орондоо ирэх иргэдийн зардлыг ЗАСГИЙН ГАЗАР гаргана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Засгийн газар өнөөдөр /2022.02.24/ 16:30 цагт ээлжит бусаар хуралдаж эхэлсэн бөгөөд Төрийн ордонд хуралдаж байна.  Хуралдаанаар Украин улсад амьдарч, сурч байгаа Монгол иргэдээ авч ирэх асуудлыг хөндөж, шаардагдах зардлыг гаргахаар болжээ. Тодруулбал, Украин улсаас эх орондоо ирэх иргэдийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. 

Харин албан ёсоор Украин улсад Монгол Улсын 22 иргэн ажиллаж амьдарч байгаа аж. Тус улсын их, дээд сургуульд 68 Монгол оюутан суралцдаг байна. Өнөөдрийн байдлаар Украин улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын 41 оюутан эх орондоо ирэхээ мэдэгдээд байгаа билээ.

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.17.27) 2022 оны 02 сарын 25

Тэгвэл Монгол улсад ирсэн байгаа 41 оюутан бас л адилхан зардлаа нэхэж аваарай. Тэгэхгүй бол наадуул чинь та нарын зардлыг даасан мэт хуурамч материал бүрдүүлээд л хусна шүү. Хулгайч нарт мөнгөний их бага ямар ч хамаагүй, хусч байж л санаа нь амарна.

0  |  0
Top