ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Үүнээс үүдэж Украин улсад суралцаж буй Монгол оюутнуудын нөхцөл байдал хүндэрч, эх орондоо ирэх хүсэлт гаргасан ч тус улс ямар ч нислэг хүлээж авах боломжгүй болоод байгаа билээ. Гадаад харилцааны яамнаас өгч буй хамгийн сүүлийн мэдээллээр энгийн иргэн, тамирчин, оюутан гээд 24 Монгол иргэнийг Польш улс руу оруулаад байна. Эдгээрээс гурав нь өнөөдөр /2022.02.27/ өнөөдөр эх орондоо ирэх бол үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр татан авахаар ажиллаж байгаа аж. Одоо Украин улсад 18 оюутан үлдсэн бол Кировоградад 2 оюутан байгаа аж.
Тэднийг хэрхэн авчирэх талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бидний нэн тэргүүний зорилго Украин Улсад байгаа оюутнуудаа ямар нэг эрсдэлгүй, хурдан шуурхай татаж авах явдал юм. Үүний тулд бид холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Польшид байгаа ЭСЯ-аас оюутнуудтай байнга холбоотой байж, эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмжүүдийг өгч, хэд хэдэн сувгаар хотоос гарах зааврыг өгөөд ажиллаж байна. Хил дээр ирсэн тохиолдолд аль ч улсын хилээр нэвтрүүлж авах бэлтгэлийг бүрэн хангаад байна. Украйн дах дайны бүс нутагт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан үлдсэн. Мөн Кировоградад хоёр оюутан байна. Оюутнууд маань байдлыг ажиглаж, аль болох эрсдэлгүйгээр хотоос гарах боломжийг хүлээж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Үйлуулж унжуулалгүй авчих нь яасан юм. Зураг шиг будмал хүүхэн хэдийн болтол худал ярьж иргэдээ хуурах вэ?
Үйлуулж унжуулалгүй авчих нь яасан юм. Зураг шиг будмал хүүхэн хэдийн болтол худал ярьж иргэдээ хуурах вэ?