У.Хүрэлсүх: Спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн нөхдөд ХАТУУ ХАРИУЦЛАГА тооцно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор өнөөдөр /2022.02.28/ Үндэсний спортын анхдугаар чуулган болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт чуулганд оролцогчдод хандаж, үг хэллээ. 

Тэрбээр "Үндэсний спортоо олон улсад таниулж, түгээн дэлгэрүүлэх нь чухал. Залуу хойч үеэ эх оронч бодлоор төлөвшүүлж, соён гэгээрүүлэх эрх үүрэгтэй хүмүүс бол та нар. Спортынхон та бүхэн үг үйлдэл, зан харьцаа олон нийтийн анхаарлын төвд ямагт байдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Эв нэгдэл, ёс суртахуунаа чандлан сахиж байхыг ард түмэн хүсэж, шаардаж байгааг анзаарч байгаа байх. Төр, ард түмнээс өгсөн алдар хүнд, цол чимэг, хайр хүндэтгэлийг ямагт өндөрт өргөж, хамгаалж яваарай. Спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн нөхдөд хартуу хариуцлага тооцож байхыг ард түмэн шаардах боллоо, тооцох ч хэрэгтэй. УИХ, Засгийн газар болон холбогдох байгууллагууд дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага ч тулгарч байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
54(64.119.23.146) 2022 оны 02 сарын 28

Хамгийн дээр гарч суучихаад ажил хийгээсэй

0  |  1
Top