ГХЯ: Хойрго хандсан Элчин сайд, ажилтнуудад хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

ГХЯ-наас Украинд байгаа монголчуудын асуудлаар өдөр бүр 15:00 цагт мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн /2022.02.28/ ээлжит мэдээллийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өглөө. 

Тэрбээр "хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Гурав нь өчигдөр ирсэн, 15 иргэн гуравдугаар сарын 3-нд ирнэ. Гурван иргэний билет өнөөдөр баталгаажсан. Хоёр иргэн өнөөдөр Украинд сайн дураараа үлдэхээр болсон. Украин Польшийн хил дээр найман иргэн ирсэн. ЭМЯ-ны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна. Одоогоор Харьков хотод 23 хүн байна. Үүний 18 нь оюутан. Нэг монгол иргэн, Украин улсын иргэнтэй гэр бүл болсон. Тус гэр бүлийн Украин иргэншилтэй хоёр хүүхэд, Монгол иргэншилтэй нэг хүүхэд байгаа. Үлдэж байгаа 23 хүнийг аюулгүй татаж авах ажил дээр төвлөрч байна" гэлээ.

Дашрамд дуулгахад, Украин иргэнтэй гэр бүл болсон 10 орчим иргэн байдаг байна. 


Ийнхүү мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Украинд байгаа оюутнуудын зүгээс Консулын газар бичиг гаргаж өгөхгүй байсаар өдийг хүрсэн гэж Консулын газрыг буруутгаж байгаа. Энэ үнэн үү?

-Харьков руу орох гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. ОУ-ын Улаан загалмайн нийгэмлэг хоол хүнс оруулах гэхээр орж чадахгүй байгаа. Бид гаргаж авах, хоол хүнс дөхүүлж өгөх хоёр асуудал дээр ажиллаж байна. Хариуцлагын асуудал бол яригдана. Эхлээд үлдэж байгаа хүүхдүүдийн амь нас эрүүл мэнд чухал. Хариуцлагын асуудал Элчин сайдын тухайд ч, бусад ажилтнуудын тухайд ч яригдана. Гэхдээ одоо бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах хэрэгтэй. ГХЯ-наас хоёр ажилтан, Чехийн Элчин сайдын яамнаас хоёр, Унгар Улсад суугаа Элчин сайдын яамнаас хоёр ажилтан бэлэн байдалд ажиллаж байна. Мөн ОХУ-аар дамжих боломж олдохыг үгүйсгэхгүй тул Москва дахь Элчин сайдын яамнаас дөрвөн хүн Оросын хил дээр тэднийг хүлээж байгаа. 

-Өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ Харьков хотод байгаа оюутнуудад мөнгөн тусламж шилжүүлнэ гэж байсан. Тусламжийн хэмжээ хэдэн төгрөг байгаа вэ?

-Нийт шилжүүлгийн дүн 1,2 сая төгрөг болсон. Зарим нь Монгол дахь дансны дугаараа өгсөн учраас бид тэрхүү данс руу гүйлгээг хийж байгаа. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Я (109.89.151.254) 2022 оны 03 сарын 01

Сайдаа хална гэж энэ мэнгэтийн гелег юугаа ярина вэ? Даргаасаа том толгойтой авилгач новшуу угуй. Удахгуй чи хуулийн емне эцэгтэйгээ ирнээ чи.

0  |  0
Зочин(203.91.115.49) 2022 оны 02 сарын 28

Өөрөө далд ор, гөлөг өө, жов! Гөлөгний нүд гаргачихаад, шахаачин пизда, зайл!

0  |  0
Зочин(66.181.177.91) 2022 оны 02 сарын 28

Гадаад дахь монгоын элчин сайдууд мэрэгжлийн бус улс төрийн хаягдалууд, иргэнээ гэсэн сэтгэлгүй олон улсын түвшинд харьцаа үүсгэх чадваргүй МАН-н тавьмалууд гэдгийн маш том баталгаа дарга юм .\n

0  |  0
Зочин(66.181.186.108) 2022 оны 02 сарын 28

Үзлийн амьтан. Үхээрийн бузар.

0  |  0
Огцор огцор(202.9.46.91) 2022 оны 02 сарын 28

Гадаад яамны сайданцар авгай огцор

2  |  0
Зочин(64.227.161.43) 2022 оны 02 сарын 28

Мэнгэт Нямдоржийн энэ пяхлууг өөрийг нь ажлаас хал. Хэдэн үеэрээ монголчуудын толгой дээр сандайлбал шунал нь ханах хувалз бэ? Орос танканд эцэгтэй нь суулгаад Украин авгай нарт тушаачих юмсан.

1  |  0
Top