ЗАСГИЙН ГАЗАР: "Хөгжлийн банк" зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2022.03.02/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. 

Тухайлбал, агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, төсвийн цагалбар болон Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top