Засгийн газрын өнөөдрийн /2022.03.16/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар энэ онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтад тусад нь 50 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгохоор болсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлддвэрийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
-Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
-Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
-Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
-Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
-Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,
-Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгох юм. Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргажээ.
Сэтгэгдэл ( 1 )
3 хувийн хүүтэй зээл Төрийн ордноос гарч малын бэлчээр хашаа хороонд очив оо хөөрхий, хийсэн хэргүүдээ булах, бүгдээрээ хамтарч идэж уусан юм чинь одоо хэнийгээ хэлэх вэ? Гэдэг арга барилд оров оо,