Менингококоор нэг айлын хоёр хүүхэд өвдөж, нэг нь нас баржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн /2022.03.16/ ээлжит хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар зарим сайд нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Энхболд "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд үүрэг, чиглэл өгсөн. Энэ дагуу хүүхдийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээний хүртээмж, орны нөөцийн байдлын талаар танилцуулга хийгдсэн. Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байгаа. Үүний тод жишээ бол эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдийг олон улсын жишигт хүргэх чиглэлд тодорхой хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Төрөх эмнэлгийн ор, төрөх орыг 100 хувь шинэчилсэн. Энэ 2022 оны төсөв дээр Хүрээ амаржих газрын шинэ барилгын ажил шийдэгдсэн. Энэ жилээс ажил нь эхэлнэ" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 

Тэрбээр "Томуу, томуу төст өвчний тандалтын цэгийг 21 аймагт байгуулсан. Энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчний дэгдэлт арваннэгдүгээр сараас эхэлсэн. Ковидын дөрөв дэх давлагаа үүссэний дараа томуугийн идэвхжилт ихэссэн. Ихэвчлэн 0-9 насны хүүхдийн өвчлөл давамгайлдаг. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар идэвхжлийн шатанд байгаа зургаан аймаг, алаг цоог шатанд 12 гаруй аймаг байна. Аймгийн хэмжээнд дэгдэлтийн түвшинд гурван аймаг байна. Жилд томуу, томуу төст өвчнөөр 120-130 мянган хүүхэд өвддөг" гэв. 

Түүнчлэн "Цахилгаан менингококын халдвар жил бүр гардаг. Нэг тохиолдлыг нэг дэгдэлт гэж үздэг. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт нэг өрхийн хоёр хүүхэд өвдсөн. Харамсалтай нь, нэг хүүхэд нь нас барсан. Нөгөө хүүхдийнх нь бие хүнд, эмчлүүлж байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.9.46.243) 2022 оны 03 сарын 16

МОНГОЛЧУУД БИД ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨВЧЛӨМТГИЙ УЛС БОЛСОН. БҮХ Л ТӨРЛИЙН ӨВЧИН ХАВДРААР НАС БАРЖ БАЙГАА ХҮНИЙ ТОО ХАМГИЙН ӨНДӨР . БҮХ ЭМНЭЛГҮҮД НЬ ПИГ ДҮҮРЭН

1  |  0
Top