“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав.
"Шударга журам" медалиар
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Даваасүрэнгийн Хүчитбаатарыг шагналаа.
Тэрбээр 15 настай, ҮБХИС-ийн харьяа "Тэмүүжин өрлөг" ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч, түүний явсан автобусанд гэнэт гал гарч автобусны урд талын жижиг хаалгаар сандран гүйж гарах хүмүүсийг хараад ганцаар гаралгүй, ахмад настан, балчир хүүхдүүдэд тусалсан байна.
Тодруулбал, хоёрдугаар сарны 14-нд "Гачуурт-Жуков" чиглэлийн нийтийн тээвэрт техникийн саатал гарч, гал гарсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед зорчигчдыг автобуснаас гаргаж, галыг унтраахад тусалсан сурагчийн ачаар хэн ч гэмтээгүй юм.
Түүний Zindaa.mn-д өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншаарай.
Сэтгэгдэл ( 1 )
Хүү минь олныхоо хайр хүндэтгэлийг дааж яваарай. Хичээл номоо сайн үзээрэй. Чиний шагнал бол жинхэнэ шудрага шагнал шүү.