Б.Бат-Эрдэнэ: Улаанбаатар хотод ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН хэрэгтэй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

Хотын дарга Д.Сумъяабазар хүүхдийн паркийн газарт соёлын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ. 

Тэгвэл Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хүүхдийн паркийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг нийслэлд хүргүүлэхээр болсон талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдлээ. Тэрбээр "Зохион байгуулалт, хот төлөвлөлт нь алдагдсан Улаанбаатарт ийм цэцэрлэгт хүрээлэн үнэхээр хэрэгтэй байна гэдэгтэй санал нэг байна. Улаанбаатар хотод Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас саналыг хүргүүлнэ" гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин-0(192.82.78.95) 2022 оны 03 сарын 20

Хашаа барьж байхаар орчныг зүлэгжүүлэх,мод барих, ногоон байгууламж байгуулж байгаа нь зөв бна. Энд Туул-Яармагийн гүүрнээс хот явах замд төмөр хашаагаар битүүлсэн газрын бут, модыг сүйтгэн барилга байгууламж барьж байгааг анхаармаар бна. Одоо урин дулааны цаг болж барилга барих ажил нь эхлэж бгаа бололтой. Энд анхаарлаа хандуулна уу. Тэр хэсгийг тохижуулж амрах орчныг бий болгомоор санагдана. Энэ нь Бетон зуурмагийн үйлдвэр болон ТЭЦ-Ш-н зүгээс гардаг утаа болон нүүрсний үүрмэг хог салхиар туугдан тэр хавиар хийсч оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөлж байгааг анхаарна уу.\n

0  |  0
Top