Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Боловсролын салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа биологи, байгаль-экологийн олон зуун мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн, багш, судлаачдыг бэлтгэж, сургалт, судалгааны 60-аад ном, гарын авлага, эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээл туурвиж, 4 шинэ бүтээл, оновчтой санааг дэвшүүлэн, 7 бүтээлийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлж, 3400 гаруй зүйлийн 14500 гаруй шавжийн эталон материал бүхий судалгааны санг бий болгон, 7 зүйлийн шавж, үет хөлт амьтдыг шинээр нээн илрүүлж, 80 гаруй зүйлийн амьтныг амьтны аймагт шинээр тэмдэглэж, биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор Каманы Улекпанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат багш цол хүртээв.
Сэтгэгдэл ( 0 )