УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.03.21/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв.
Тэрбээр "УИХ-ын гишүүд хөдөө, орон нутагт ажиллахад хэд, хэдэн бэрхшээл болон тулгамдаж байгаа асуудал байна гэж ярилцлаа. Нэгт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын асуудал байна. Үрийн нөөц, бордоотой холбоотой бэрхшээл тулгарах нь. Өнөөдрийн хуралд Засгийн газрын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцууллаа. Ерөнхий сайд хөдөө, орон нутагт ажиллаж байгаатай холбогдуулан дөрөв, таван сайд байсангүй. Хоёрт, малын шүлхий өвчин, ноолуур бэлтгэлтэй холбоотой асуудлыг хөндлөө. Төрийн албан хаагчийн цалин зэрэг 10 гаруй асуудлыг гишүүд ярьж, сайд нараас мэдээлэл авлаа" гэв.
Сэтгэгдэл ( 0 )