Азийн хөгжлийн банкнаас энэ онд 45 удаа зээл тусламж авна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.03.22/ хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн. 

“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 466 малчдын бүлэгт 14,000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулах, 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулахаар тусгагдсан. Малыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд нийтдээ 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулахаар төсөлд тусгагдсан аж.

Мөн 2022 онд 120 зээлийн төсөл, 31 тусламжийн төсөл Монгол Улсад хэрэгжинэ. Үүнээс Азийн хөгжлийн банкнаас 45 төсөл хэрэгжиж байна. Зээл, тусламжийн төслүүдэд Үндэсний аудитын газраас жил бүр аудит хийдэг байна. Мөн санхүүжүүлэгчдийн зүгээс улирал тутам хяналт тавьж, хэрэгжүүлэгч  байгууллагуудтайгаа  авах арга хэмжээгээ тохиролцдог аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top