УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Бид тоон гарын үсэгт шилжсэнээр цахим шилжилтийнхээ дэд бүтцийг бий болгоно гэж тооцож байна. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхэлж улсын бүртгэлийн бүх нэгжээр дамжуулж, Монгол Улсын 16 нас хүрсэн 2.5 сая иргэдэд тоон гарын үсэг өгнө. Байгууллага, албан тушаалтнууд өөрсдөө давхан тоон гарын үсгийг хэрэглэж болно. Тоон гарын үсгийг таван жилд нэг удаа шинэчилж, аюулгүй байдлыг нь хангана. Төрийн үйлчилгээний бүх цэг, салбарт иргэний үнэмлэхний ард ялтсанд байдаг мэдээллийг унших төхөөрөмжийг суурилуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Дээр нь бид дөрвөн төрлийн үйлчилгээг л биеэр очиж үзүүлнэ. Гэрлэлт , гэрлэлт цуцлалт, Монгол Улсын иргэний харьяатаас гарах, орох болон элдэв хоригтой холбоотой үйлчилгээ, хурууны хээний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхдээ заавал биеэр очно. Бусад тохиолдолд цахимаар үйлчилгээгээ авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, 122 төрлийн үйлчилгээг цахимаар авах эрхтэй болж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )