Б.Пүрэвдорж: Би МАН-ын ЗГ-аас орж ирсэн хуулийг уншихгүй, өөрсдөө уншицгаа  

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2022.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо·Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн барьсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслүүдийг хэлэлцэхээс өмнө байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уншиж, танилцуулахаар индер дээр гарч ирэв.

Тэрбээр "Өнөөдөр чуулганы танхимд 10-аад гишүүн сууж байна. УИХ-ын 2020 оны сонгуулиар нийт сонгогчдын 42 хувийн санал, парламентын суудлын 82 хувийг нь авсан. Та нар хариуцлагатай бай. Тэр бүлгийн дарга нь гишүүдээ оруулж ирэх тал дээр ажилла. Та нарт итгэл хүлээлгэсэн. Тэр итгэлийг нь дааж ажилла. Хоёрт, өчигдөр Л.Мөнхбаатар гишүүн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг даргалсан. МАН-ын Засгийн газраас орж ирсэн хуулийг надаар уншуулна гэж юу байдаг юм. Өөрсдөө уншицгаа" хэмээн хэлээд хуулийн төслийг уншиж, танилцуулахаас татгалзав. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(203.98.76.95) 2022 оны 03 сарын 25

ЭРГҮҮ МАЛНУУДАА ХАРДАА””” ТЭР 10 ААДХАН ГИШҮҮН ХУРАЛД СУУЖ БАЙХАД ЯАЖ 120 ГИШҮҮНТЭЙ БОЛНО ГЭЖ ЯРЬЖ БАЙНА АА.ХАРИН АЙМАГ ДҮҮРЭГ БҮРИЙГ ТӨЛӨӨЛСӨН 36 ГИШҮҮН БАЙХАД ХАНГАЛТТАЙ.

0  |  0
Top