Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийг чөлөөлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард /2022.02.21/ "Хөгжлийн банк"-ны удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн.

 Тэрбээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 100 хувь чөлөөлж, хариуцлага алдсан 20 албан тушаалтныг ажлаас нь халахыг үүрэгдсэн юм. 

"Хөгжлийн банк"-ны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байдаг юм.

Өөрөөр хэлбэл, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Сүх-Очир ажилладаг бол зөвлөлийн гишүүнээр С.Магнайсүрэн, Б.Насантогтох, Т.Жамбалцэрэн, Р.Мөнхтөр, М.Золжаргал, Н.Батнасан, Ү.Амарбат нар багтдаг. 

Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу дээрх нэр бүхий хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(73.25.114.116) 2022 оны 03 сарын 25

Hugiin banknii hulgaichuudiig tsaazal

0  |  0
Zochin(184.151.190.143) 2022 оны 03 сарын 25

SHORON, SHORON?????

0  |  0
Top