Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард /2022.02.21/ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тэрбээр тус банкны ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь чөлөөлж, хариуцлага алдсан 20 албан тушаалтныг ажлаас нь халахыг үүрэгдсэн юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Хөгжлийн банкны шинэ ТУЗ-ийн дарга, гишүүдийг томилсон байна. Тодруулбал, тус банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ.
Сэтгэгдэл ( 0 )