Хөгжлийн банктай нэр холбогдсон, АТГ-т шалгуулах 20 УЛСТӨРЧ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна. Тэгвэл сонсголын эхэнд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгээс хяналт, шалгалтынхаа дүнг танилцуулав. 

Энэ үеэр Ажлын хэсгээс нэр бүхий УИХ-ын гишүүд, улстөрчдийг АТГ-т өгч шалгуулахаар болсон талаараа мэдэгдлээ. 

Тэрбээр "Улстөрчдийн нөлөө, хамаарлын тухай хэдэн зүйл хэлье. Ажлын хэсэг хүнийг гэм буруутайг нь тогтоохгүй. Гэхдээ эдгээр улстөрд нөлөө бүхий хүмүүсийг АТГ-т өгч гэм буруутай эсэхээ шалгуулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс АТГ-т өгч байна" гэв. 

Үүнд,
 

  1. Х.Баттулга /Монгол Улсын Ерөнхийлөгч асан/
  2. Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн/
  3. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
  4. Г.Дамдинням /УИХ-ын гишүүн/
  5. Х.Ганхуяг /УИХ-ын гишүүн/
  6. Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/
  7. М.Билэгт /УИХ-ын гишүүн асан/
  8. Ч.Ундармаа /УИХ-ын гишүүн асан/
  9. А.Сүхбат /УИХ-ын гишүүн асан/
  10. Ц.Шаравдорж /УИХ-ын гишүүн асан/
  11. Ц.Гарамжав /УИХ-ын гишүүн асан/
  12. Д.Хүрэлбаатар /Үндэсний аудитын газрын дарга асан/
  13. Лхамсүрэн /дэд сайд асан/
  14. Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн асан/
  15. С.Пүрэв /Сангийн дэд сайд асан/
  16. Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн асан/
  17. Б.Хурц /ТЕГ-ын дарга асан/
  18. Н.Батбаяр /Эдийн засгийн хөгжлийн сайд асан/
  19. Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд асан/
  20. Л.Энх-Амгалан /Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн/ нарыг "Хөгжлийн банк"-нд хяналт шалгалт хийх Ажлын хэсгээс АТГ-т өгч шалгуулахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
888(66.181.183.202) 2022 оны 03 сарын 29

Эдгээр хүмүүс юу дутаж ард ард түмэндээ өгөх зээлийг өөрсдөө авдаг, үнэхээр шуналын шулам юмаа. Хөрөнгийг нь хурааж шоронд нь хатаа!!!!!!

0  |  0
Hulgaich(73.25.114.116) 2022 оны 03 сарын 29

Buh hurungiig ni huraagaad bugdiig ni ter modon jorlond ni hii. Ihenh ni modon jorlongoor damjsan haltaruud baina.

0  |  0
ЗОЧИН(192.82.83.57) 2022 оны 03 сарын 29

Гарамжав ёстой зальтай хулгайч юмаа энэ авгайг үнэн шүүвэл их юм гарнадаа.

0  |  0
иргэн (64.119.18.175) 2022 оны 03 сарын 29

улсаасаа хулгайлж идсэн луйварчид минь нэг л одор нугэл чинь нудээрээ гарах байх шуу.бушуухан толуулээд дээлийг нь номорго шуналын туламнууд

0  |  0
энэ үнэн(59.153.115.26) 2022 оны 03 сарын 29

ЭХНЭЭСЭЭ ЯЛААС МУЛТРАХ ҮЙЛДЛЭЭ МАН ХИЙЖ БУЙ НЬ ИЛТ. БЯМБАЦОГТ, ГАРАМЖАВ МЭТИЙН ХУЛГАЙЧДААР ХУДЛАА ТАЙЛБАР ХИЙЛГЭЭД Л ТҮМЭН НҮДТЭЙ ШҮҮ

0  |  0
дутуу байнө(124.158.95.169) 2022 оны 03 сарын 29

Ч.Сайханбилэг-н нэрийг яагаад хасав?

0  |  0
Top