Төр өмчөө авах нэрийдлээр ХУВИЙН ХЭВШЛЭЭ "дээрэмдэж" болохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Төр төмөр нүүртэй гэдэг ч өмчөө авах нэрийдлээр хувийн хэвшлээ "дээрэмдэж" болохгүй. Хамгийн ойрын жишээгээр "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг тойрсон маргаан, дуулианыг нэрлэж болно.

Хэдийгээр Засгийн газрын шийдвэрээр төр өөрийн өмчөө эргүүлэн авч байгаа ч хувийн хэвшлээ хүчээр дээрэмдэж байгаагаас ялгаагүй юм. 

"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийг төрд авах болсон шалтгаан нь тухайн үйлдвэр алдагдалтай ажилладаг, банкнаас авсан зээлээ төлж чадахгүйтэй холбоотой гэдэг.

Уг нь, тус компани Хөгжлийн банкнаас 81 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч ханшийн зөрүүнээс үүдэж Хөгжлийн банканд 184 тэрбум төгрөг төлөх шаардлагатай болсон байна. Энэ нь алдагдалтай ажиллах, цаашлаад хаалгаа барих хамгийн том шалтгаан нь болжээ. 

Дээр нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусний халдвар дэгдэж, ганц хувийн хэвшил гэлтгүй улс орон даяараа эдийн засгийн хүнд байдалд орсон. Тэр хүндрэл одоо ч үргэлжилж байна.

Ганц "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ч биш олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан, тэр хэрээр олон иргэд ажилгүй, орлогогүй болсон нь үнэн. 

Гэхдээ энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Төр үү, хувийн хэвшил үү. Ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж, зээлээ төлж чадалгүй хаалгаа барьж байгаа олон аж ахуйн нэгж байна. Хар ухаанаар тэр бүхнийг Засгийн газар, УИХ-аас гадна Монголбанк баялаг бүтээгчдээ "хамгаалж", ханшийн өсөлт хийгээд зөрүүг зохицуулж байх ёстой биш гэж үү. 

Үнэндээ төр баялаг бүтээгчдийнхээ зээлээ төлөх нөхцөл, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөгүй байж алдагдалтай ажилласан, зээлээ төлж чадаагүй гэдэг шалтгаанаар хувийн хэвшлээ "хүч хэрэглэн" дээрэмдээд байх нь хэр зөв, зүйтэй алхам юм бол доо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
njuty(66.181.191.218) 2022 оны 03 сарын 30

Луйварчдаас ард түмний өмчийг буцааж авсан юм. Хөтөлийн нэрээр Хөгжлийн банкнаас авсан зээлээ Эрдэнэтийн 49-д өгч, төрийн мөнгөөр бас давхар луйвар хийсэн. Энэ бүхнийг зохион байгуулсан хулгайч нараа барьж, шоронд хийж, шонд өлгөх цаг болсон юм биш үү. Энэ эдгээр хулгайчдын хөлсний сүлжээний тролл байна.

0  |  0
жагаа(66.181.171.35) 2022 оны 03 сарын 30

хэлсэндээ хүрэхгүй бол хэнийг ч дээрэмдсэн ч яадгым..\n

0  |  0
Монгол(202.131.250.130) 2022 оны 03 сарын 29

Муухай луйварчдаас авалгүй яахын, өөрийнхөө хүчээр босгоогүй дээрэмдсэн шдээ

0  |  0
Top