Г.Дамдинням: Дарханы замын талаар гөлөг төөрүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хаалттай хэлэлцэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргаж, гишүүд дэмжив. 

Ингээд хуралдаан түр хугацаанд хаалттай горимд шилжиж, ·үргэлжлүүлээд  "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуралдааны үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Дарханы замын ажил юу болж байна вэ. Хоёрдугаар сарын 1 гэхэд Дарханы зам дээр зогсож байх ёстой ажилчид нь байхгүй. Ажлаа хийж чадахгүй байгаа Л.Халтар сайд та гөлөг төөрүүлж байгаа аятай асуудалд хандаж байна. 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Дарханы замын ажил хоёрдугаар сарын 1 гэхэд эхлэх боломжгүй. Газар гэсээгүй байсан. Харин гуравдугаар сарын 15-наас эхэлнэ гэж танд мэдэгдсэн.

Та ажил хийж байгаа хүмүүс рүү дайрч, урмыг нь хугалж байна. Мөн таны ярьж хэлж байгаа байр сууринаас болж Азийн хөгжлийн банканд буруу зөрүү ойлголт үүсэх вий. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top