Ч.Хүрэлбаатар: Монголбанк долларын ханшийг худлаа зарлаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. 


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Энэ өөрчлөлтийг Эдийн засгийн хөгжлийн яам оруулж ирсэн. Хөгжлийн яам хариуцаж байгаа юм бол бусад сайд нарыг энд суулгаж яах гэсэн юм. Явж ажлаа хий л дээ.

2022 онд улс орны өмнө юу тулгамдаад байна вэ. Түүнтэй холбоотой өөрчлөлтүүд орж ирсэн бол болно. 2022 онд Монгол Улсын эдийн засагт тулгамдаж байгаа гол асуудал бол бүх юмны үнийн өсөлт шүү.

Хүнс, шатахуун, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт тулгамдаж байгаа гол асуудал боллоо. 2022 онд урд хил нээгдэхгүй байх магадлал өндөр.

ОХУ, Украины асуудалтай холбоотой хойд хилийн асуудал амаргүй байна, 2023 онд ч үргэлжилнэ. Ийм нөхцөл байдалд авах арга хэмжээгээ хурдан ав л даа.

Ам.доллар гадуур олдохгүй байна. Монголбанк ам.долларын ханшийг худлаа зарлаад байна. Бодит ханш "Найман" шарга зах дээр байна.

Монгол Улс хэзээ хоёр өөр ханштайгаар явж байсан юм бэ. 1990-ээд онд л ийм нөхцөл байдал байсан байх. Буруу ханштай буруу зүйл ярьж явдаг бодлого тогтлоо. Үүнийгээ залруулахгүй юу.

Ам.доллар хаанаас яаж олох вэ, ханш нь яг хэд байгаа юм бэ, 100 ам.доллар олдохгүй байна.

Бид ийм юм аа ярихгүй байж дараа нь том юм ярьж байсан гээд хаацайлаад сууж байх юм уу.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ яг үнэн(139.5.216.134) 2022 оны 03 сарын 31

ханш худлаа зарлаад байна захад ханш 3600 болсон. 8 шаргын ханшийг зарлуулахгүй хаасан бНА

0  |  0
энэ яг үнэн(139.5.216.134) 2022 оны 03 сарын 31

харин зөв юм хуцав. үнэхээр монголбанк худлаа доогуур ханш зарлаж байна. 8 шаргын ханшийг зарлуулахгүй хаасан байна. зах дээр ханш 3500 хүрсэн ч олдохгүй байна

0  |  0
Top