УИХ-ын чуулган хаалттай горимд шилжлээ.
Хаалттай болохын өмнө "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн юм. Үргэлжлүүлэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ. Уг асуудлыг хуралдааны эхэнд хаалттай хэлэлцэхээр төлөвлөж байсан ч Ерөнхийлөгч оролцох боломжгүй байсан тул түр хугацаагаар хойшлуулаад байжээ.
Сэтгэгдэл ( 0 )