УИХ-ын өнөөдрийн /2022.04.01/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Надад тодорхой асуулт байна. Тодорхой хариулж өгөхийг хүсэж байна. Нэгт, Оюутолгой жилдээ хэдэн тонн зэсийн баяжмал, алт, мөнгө гаргаж байна вэ. Хоёрт, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр хэр нэмэгдэв. Тэр Эрдэнэтэд босч байгаа арматурын үйлдвэр боссон үү, зогсчихсон уу. Газрын тосны түүхий эдээ хаанаас авах юм, тээвэрлэлтээ яаж шийдэж байгаа вэ " гэх асуултыг асуулаа.
Үүнд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Газрын тосны үйлдвэр бол 1.5 сая тоннын хүчин чадалтай. Түүхий эдийн асуудал бол Монгол Улс 380 сая орчим тонн нөөцтэй. Энэ нөөцийг хуваах юм бол 20 орчим жил үйлдвэрийг түүхий эдээр хангах тооцоо бий. "Эрдэнэтэд байх тэр үйлдвэрийн нэлээн ажил хийгдчихсэн. Хоёр гурван дамжлага нь л байхгүй байгаа. Тиймээс яамнаас Хөгжлийн банканд хандаж, зээл олгохыг хүссэн. Санамж бичиг байгуулсан, зээлийн асуудал яригдаж байна. Оюутолгой 700 орчим мянган зэсийн баяжмал гаргаж байна. Гүний уурхай ашиглалтад орсноор 2.1 сая мянган тонн болно. Алтны агуулга бас адилхан, жилд 5 тонн алт гаргадаг. Мөнгө мөн ч адилхан, гэхдээ блок болгон дээр агуулга нь өөр өөр байдаг" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )