“Монгол-Хятадын харилцааны он дарааллын товчоон” (2015-2019) III боть бүтээлийг Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын доктор, дэд профессор Н.Ганбатын удирдсан, Д.Батжаргал (Ph.D), Д.Мөнхжаргал (МА), Д.Сэлэнгэ (МА), М.Хишигтуяа (МА) нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг эмхэтгэсэн ба редакцийн зөвлөлд доктор Д.Золбоо (Ph.D), профессор А.Очир, мөн доктор Р.Төрдалай (Ph.D), доктор Д.Базардорж (Ph.D), доктор Д.Батжаргал (Ph.D), Ш.Догмийчойдон (MA) нар техник редактороор тус тус ажиллаж эмхэтгэсэн болно.
Энэ бүтээл нь өмнө нь “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах” (1949-2014) нэртэйгээр хэвлэгдсэн I,II ботийн үргэлжлэл болно. Тус бүтээлд Монгол-Хятадын 2015-2019 оны харилцаанд холбогдох мэдээг хоёр улсын өдөр тутмын сонин, хэвлэл, цахим хуудас зэрэгт нийтлэгдсэн байдлаар түүвэрлэн он дарааллын дагуу хятад, монгол хэлнээ орчуулсан болно. Одоогоос 10 жилийн өмнө Монголын талаас профессор А.Очир (Sc.D), доктор Н.Ганбат (Ph.D) нар БНХАУ- ын судалгааны багтай хамтран туурвисан “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах (1949-2009)” I, II боть нэртэйгээр монгол, хятад хэлээр Бээжин хотод хэвлэгдсэн байдаг бол 2013-аас 2014 онд Монголын талын судалгааны баг тус хоёр ботийг бие даан нэмж засварлан 2010-2014 оны үйл явдалд холбогдох мэдээллээр баяжуулж Улаанбаатар хотноо хэвлүүлсэн.
Шинээр эмхэтгэсэн III ботид БНХАУ-д Монгол Улсаас хятад хэлний анхан болон ахисан шатны сургалтад хамрагдсан, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, ахисан шатны оюутнууд, судлаачдын статистик тоо, хоёр улсын хооронд хийгдсэн худалдааны эргэлт зэргийн статистик мэдээ сэлтийг өмнөх хэвлэлээс илүү дэлгэрэнгүй байдлаар оруулсан бөгөөд энэхүү статистик мэдээ болон 2015-2019 онд холбогдох монгол хэл дээрх мэдээг тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Д.Батжаргал, А.Номин (ХУИС-ийн Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн олон улсын харилцааны ангийн оюутан /тухайн үед/), 2017-2019 онд холбогдох мэдээг монголоос хятад руу орчуулах ажлыг доктор, дэд профессор Н.Ганбат (Ph.D), Т.Халиун (МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Гадаад хэл-орчуулга /хятад хэл/-ын ангийн оюутан /тухайн үед/) нар тус тус гүйцэтгэсэн болно.
Сэтгэгдэл ( 1 )
haha