.jpg)
Засгийн газрын өнөөдрийн /2026.03.04/ ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Үүнд:
- “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
- “Журам, жишиг баримт бичиг шинэчлэн батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай Засгийн газрын 2023 оны тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
- Хуулийн төсөл татан авах тухай /Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль/
- Төрийн нууцын тухай хуулийн төсөл /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга/, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл
- “Стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө/ - Төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүсийн солбицлыг батлах, түр журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Бусад асуудал Танилцуулах асуудал - Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар - “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар
- Тушаал хүчингүй болгох талаар /““Смарт Эко транс” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” 2025 оны А/618 дугаар тушаал/
- Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар
- “Сенчири-5” олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргасан талаар
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )