Төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн 35 сая төгрөг залилжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Тодруулбал, нэр бүхий иргэн эмнэлгийн байгууллагын ажилчдад төрийн дээд цол, одон медаль бусад байгууллагын шагнал олгоно хэмээн 35 сая төгрөгийг залилсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан ба тухайн иргэнд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4 жил 8 сарын хорих ял оногдуулсан байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар Монгол улсын цол хүртээх, одон медалиар шагнах журмыг баталж тэдгээрийг хууль бусаар ашиглах, худалдан борлуулах, хувилж олшруулахыг хуулиар хориглосон. Иймд хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top