Өнөөдөр 2026.03.04. Энэ оны 63 дахь өдөр бөгөөд он дуусахад 302 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 26 минутад мандаж, 18 цаг 42 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын нүдний шилтүүдийн өдөр, Дэлхийн таргалалттай тэмцэх өдөр, Дэлхийн инженерчлэлийн өдөр, Хүний папиллома вирусийн тухай мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөр тохиож байна. АНУ-д Үндэсний хэлзүйн өдөр бол Польш, Литвад Гэгээн Казимирын өдөр, Беларуст Цагдаагийн өдөр, Тайваньд Мод тарих баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр Англи, Америкийн кино найруулагч Эдриан Лайн, Бразилын хөлбөмбөгч Дада Маравилья, Шотландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Кенни Далглиш, Италийн эстрадын дуучин, хөгжмийн зохиолч Умберто Тоцци, Их Британийн хөгжмийн зохиолч Жон Мерфи, Америкийн хөлбөмбөгч Лэндон Донован зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1940 оны энэ өдөр МҮЭ-ийн IV Их хурал хуралдаж, 192 төлөөлөгч оролцжээ.
1965 оны энэ өдөр Хятад-Монгол-Зөвлөлтийн төмөр замын транзит тээврийн комиссын 10 дахь хурал болов. Хятад-Монголын төмөр замын транзит тээврийн комиссын ээлжит хурал Хөх хотод болсноор гуравдугаар сарын 1-ний өдрөөс зүтгүүр, галт тэрэг Эрээн, Замын-Үүдийн хооронд зорчих болжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1238 оны энэ өдөр Сити голын эрэг дээр Бурундай их ноёны цэргүүд Владимирын ван Юрий Всеволодовичийг бут ниргэв.
1872 оны энэ өдөр «The Boston Globe» сонины анхны дугаар гарчээ.
1877 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Эмиль Берлинер микрофоныг зохион бүтээжээ.
Мөн оны энэ өдөр Их театрт П.И.Чайковскийн «Хунт нуур» балетын нээлт болов.
1918 онд Бермудын гурвалжны бүсэд “Циклоп“ цэргийн хөлөг онгоц, 306 багийн гишүүний хамтаар ор мөргүй алга болов.
1951 оны энэ өдөр Шинэ Дели хотноо Азийн зууны спортын анхны наадам эхлэв.
1955 оны энэ өдөр Японы Sony нэртэй жижиг компани халаасны радио хүлээн авагч гаргажээ.
1975 оны энэ өдөр Чарли Чаплин хөлөг баатар хэргэм хүртжээ.
1977 онд Карпатын ууланд газар хөдөлсний улмаас Румынд 1578 хүн амиа алдав.
2012 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Владимир Путин гурав дахь удаагаа сонгогджээ.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )