Энэтхэгт эрх баригчдын нэрийг барьж ширмэн гүүр хулгайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Энэтхэгийн Бихар мужид 500 тонн жинтэй, 18 м урт ширмэн гүүр хулгайлсан хэрэг гарчээ.

“The Hindu” сонинд мэдээлснээр, усжуулах газрын ажилтнууд гэж өөрсдийгөө танилцуулсан бүлэг этгээд ширмэн гүүрийг хэд хэдэн хэсэг болгон тайрсан байна. Нутгийн оршин суугчдад тэд гүүр ашиглалтаас гарсан тул шинээр солино гэж тайлбарлажээ. Гүүрийн гурван хоногт нураажээ.

Нутгийн иргэд гүүрийг хулгайд алдсаныг мэдсэн даруйд цагдаад мэдэгджээ.

“The Hindu” сонины сурвалжлагч ширэмний наймаачид энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Тэд хүнд техник ашиглаж байсан тул нутгийн иргэдийн сэжиг төрүүлээгүй байна.

Ширмэн гүүрийн 45 жилийн өмнө барьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top