Засгийн газрын хуралдаанаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си” компаниас шилжүүлж авахаар шийдвэрлэлээ.
Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс Zindaa.mn “Selfie news” тодруулга авлаа.
Тэрбээр бидний асуултад “Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т олгосон концессийн гэрээг цуцлах талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тус үйлдвэрийг “Кью эс си”компани 2014 онд концессийн гэрээгээр авч, 30 жилийн хугацаатай ашиглах байсныг хүчингүй болгож байна. Хоёрдугаарт, концессийн гэрээн дээр заасан үүргээ биелүүлээгүй гэдэг асуудал бий. Энэ бол өмч хувьчлал биш. Концессийн төрлөөр гэрээ байгуулж, тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулаад төрд буцаан өгөх нөхцөлтэй байгуулсан гэрээ юм. “Кью Эс Си” компани Хөгжлийн банкнаас зээл авсан нь үнэн. Зээл эргэн төлөгдөхгүй байгаа асуудал бий. Зээлийн асуудал тусдаа учраас Засгийн газрын шийдвэр албан ёсоор гарахаар ажлын хэсэг томилогдох байх" гэсэн хариулт өглөө.
Дэлгэрэнгүйг SELFIE NEWS үзүүлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Zov darkhand hyatadiin bayajuulah uildver bna yagaad tomorlog tomriin hudree bayajuulj bolohgui gej