Хаягдал овоолгоос эрдэнэтчүүд ашиг хүртэх төсөл санаачиллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тогтоолын төсөл өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. Энэ нь “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрээс өнөөдрийн технологид таардаггүй зэсийн хүдрийг овоолоод байдаг юм. Тэгэхээр овоолгыг цаашид ашиглах талаар УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. Өнөөдөр 20 орчим овоого байгаа. Нэг овоолгоос 2 тэрбум төгрөгийн ашиг хүртдэг. Манайхан энэ овоолгыг хаягдал гэдэг. Хаягдал биш л дээ. Одоогоор овоолгыг ашиглаж буй хоёр компани байгаа. Эрдэнэт үйлдвэрийн дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үзэмжээр үйлдвэр байгуулах шийдвэр гардаг учраас олон түмний нүдэн дээр, шударга шалгаруулалтаар үйлдвэр байгуулах зөвшөөрөл олгодог тогтоол санаачилж байгаа юм.  Тогтоолын төсөл батлагдвал овоолго ашиглаж буй үйлдвэрийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 33 хувийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, үлдсэн 33 хувийг байгалийн баялгийн хажууд байгаа ард иргэд эзэмшдэг байдлаар тогтоолын төслийг өргөн мэдүүллээ” гэлээ.

Эцэст нь орон нутагт ард иргэд нь байгалийн баялгаас хүртэж байгаа жишээ Өмнөговь аймагт байна. Жижиг Тавантолгойн 51 хувийг Өмнөговь аймаг өөрөө эзэмшдэг. Энэ хувьдаа тохирсон ашиг хүртээд зам тавих, иргэддээ хэд гурван төгрөг өгдөг жишиг байдаг гэж онцоллоо.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ah(202.126.88.208) 2022 оны 04 сарын 14

Bolj l bna gehdee chi sanalaaraa ogtsoroo muu ork

1  |  0
Жан(66.181.176.59) 2022 оны 04 сарын 14

Ингээд Эрдэнэтчүүд биднийг чи хуурахгүй ээ

0  |  1
ыб(202.179.15.114) 2022 оны 04 сарын 14

цагааны өрсөлдөгч\n

1  |  0
Top