Б.Жавхлан: АТГ-аас төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг цуцлах мэдэгдэл ирсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр эзэмшиж буй  “Кью Эс Си” компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа, удирдлагын эрх, хөрөнгийг улсад шилжүүлэн авах үйл явц яг одоо тус үйлдвэр дээр хуулийн дагуу үргэлжилж байна. Ямар үндэслэлээр гэрээг цуцлах болов гэдэг асуудлаар тайлбар 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нийт зургаан ажил хийсэн байх ёстой концессийн үүрэг хүлээсэн байдаг. Гэвч энэ ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа юм. Гэрээнд зааснаар жилд 500 мянган тонноос доошгүй шууд ангижруулсан төмрийн хүдэр байгуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэхийн тулд өргөтгөл хийх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн үйлдвэр ашиглалтад оруулах ажил одоо болтол хийгээгүй байгаа юм. Энэ төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг цуцлах нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс өөр асуудал шүү. Төмөрлөгийн үйлдвэр бол одоо болтол төрийн өмчийн мэдэлд байгаа. Гагцхүү концессийн хугацаанд “Кью Эс Си” компани гэрээнд заасан хугацаандаа багтан үйлдвэр барьж байгуулах ёстой байсан. Уг үйлдвэрийг арматур, төмөр утас, ган бөмбөлөг үйлдвэрлэх үүргээ огт биелүүлээгүй байна. Гэрээ байгуулснаас хойш 2,8 сая тонн төмрийн баяжмал, 6,8 сая тонн төмрийн хүдэр экспортод гаргасан байдаг. Ингэснээр 1,8 их наяд төгрөгийн экспорт хийсэн гэж үзэж байгаа. 

Мөн гэрээг цуцлах өөр нэг үүрэг нь АТГ-аас мэдэгдэл ирүүлсэн. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлд уг үйлдвэр нь хууль зөрчиж, удирдлагаас өгсөн хууль бус үүргийг биелүүлсэн болох нь тогтоосон гэсэн юм. Ингээд концессийн гэрээг цуцлахыг Засгийн газарт мэдэгдсэн" гэлээ.   

Эцэст нь төмөрлөгийн үйлдвэр дангаараа манай улсын төмрийн хэрэгцээний 20-30 хувийг хангах боломжтой. Эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй болсон тохиолдолд арматур зэрэг бүх төрлийн хэрэгцээг хангах боломжтой юм гэдгийг онцоллоо. 

Хөгжийн банкнаас “Кью Эс Си” компанийн авсан зээлийг төсвөөс төлөхгүй. Тухайн үед ямар төсөл хэрэгжүүлж, ямар эдийн эргэлтээр энэ зээлээ төлнө гэж авсан бэ тийм байдлаар зээлээ төлөх ёстой. Хэрэв анхнаасаа төсөл хөтөлбөрөө буруу зөрүү хийж, Хөгжлийн банкнаас алдаа гаргасан бол хариуцлага хүлээх ёстой. Ирэх жил Хөгжлийн банкнаас төлөх ёстой Самурай бонд бий. Энэ бондын төлбөрийг төрөөс төлөх эрсдэлд орохгүйн тулд Засгийн газар санаачилгатай ажиллаж байгаа.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saidiin zov shuu..(202.55.191.130) 2022 оны 04 сарын 14

saidiin zov shuu. omch ni ulsiih harin kontsensiin gereegeer l ajillaad baih baijee. gereegei bieluulij chadaagui bol zailuulah ni toriin medeld bgaa shuu.

1  |  0
Сайд тэнэг юмуу ??(64.119.25.196) 2022 оны 04 сарын 14

Шүүхийн шийдвэрээр цуцлах байх аа ??

0  |  2
АТГ МЭДДНЭГ ЮМ УУ ??(64.119.25.196) 2022 оны 04 сарын 14

ШҮҮХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ГАРГАХ ЁСТОЙ ??

0  |  2
Top