ЧУУЛГАН: Үнэ тогтворжуулах хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Энэ хуулийг яаралтай шийдэж, батлах ёстой гэдэг дээр гишүүд санал нэгтэй байна. Бид 2012-2014 оны хооронд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахад дөрөв орчим ихнаяд төгрөг гарсан. Гэхдээ зохион байгуулалт муутай байсан. Өнөөдөр мах, гурил, шатахууныг ярьж байна. Харин ирэх жил илүү их нөөц хуримтлуулах үүднээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авч байгаа нь харагдаж байна. Манай Монгол хамгийн өндөр 14.6 хувийн инфляцитай байна. Энэ бол дотооддоо ямар ч юм үйлдвэрлэхгүй байгаатай холбоотой. Бид нэг ажлыг хийхдээ яг л зориулалтаар нь хиймээр байна. Энэ хуулийн заалт болгон дээр зохион байгуулалт, хариуцлага тооцох, хяналтын механизмийг нь хүртэл маш сайн тусгаж өгөхийг хүсэж байна. Энэ бол санал шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top