Б.Бат-Эрдэнэ: Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн завхарлыг давтаж болохгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

ИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.14/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Бид өмнө нь гаргаж байсан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдаа, завхарлыг давтаж болохгүй. Хэлэлцүүлгийг явцад сайн хэлсэн, Ажлын хэсэг шат шатандаа засаад алдаа гаргахгүйгээр оруулж ирсэн гэж ойлгож байна. Монголбанкнаас мөнгө хэвлэх алдааг гаргахгүйгээр оруулж ирсэн гэж ойлгож байна шүү. Бид мах, гурилны үнийг тогтвортой барина гээд тэр чиглэлдээ л боломж олгох асуудал шүү дээ. Яг анхан шатны малчид руугаа хандсан ямар бодлого байна вэ. Үр тариа, газар тариалан эрхэлж байгаа хүмүүст ямар дэмжлэг өгөх юм гэдгийг тодорхой болгооч ээ гэж асуудлыг тавьсан" гэлээ. 

Үүнд, УИХ-ын гишүүн Б.Булгантуяа "Энэ урамшуулал бол найман сараас эхэлнэ. Зөвхөн 10 их наядын хүрээнд газар тариалан, хаврын тариалалтад 629 зээлдэгч хамрагдаж зээл авсан байна. Малчдыг ч мөн адил 20000 зээлдэгч гарсан гэдэг тоог салбар яамнаас өгсөн. Хаврын тариалалтыг дэмжихгүй бол, малчдаа дэмжихгүй бол намар бид юугаа хурааж авах вэ, яаж нөөцлөх билээ" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.194) 2022 оны 04 сарын 15

Уг нь энэ бөхийн ам илүү л баймаар юм, дур эзнээ голохгүй гэдэг л болж байх шиг

0  |  0
41(192.82.68.223) 2022 оны 04 сарын 15

Дарвайсан хар юм зүгээр зайлаад өг.

0  |  0
Зочин(203.91.115.48) 2022 оны 04 сарын 14

Энэ хүн өөрөө Монголын завхрал бас завхайрал шүү дээ.

0  |  0
dagii(66.181.161.127) 2022 оны 04 сарын 14

nuguu zonhov gej shavar bosgoh ih mungu, maliin hashaa gej tenegteed bgaa ter ih mungunuudee l zuv ymand zoriulmaar bn shuudee! tuunees bish une togtooh gej hend ugch hentei mungu huvaaj luivar hiih geed yaraad bn ve? mun iim ued mungu hevleh sanaa bl mash buruu ym , ulsiin mungun temdegtee oo.n tsaas bolgoh geed zutgeed bh heregguiee!

0  |  0
Top