У.Хүрэлсүх: Монгол Улс органик хүнс экспортлох бүрэн боломжтой

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Төрийн ордонд өнөөдөр /2022.04.15/  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан" үндэсний чуулган болж байна.

Энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлж байна. 

Тэрбээр "Өнгөрсөн гурван жил олон зүйлийг ойлгуулж мэдрүүллээ. Бас бидэнд олон боломжийг ч олгосон байхыг үгүйсгэхгүй. Монгол Улс өөрсдөө юм аа бүтээж, өөрсдөө хоолоо хийж идэх цаг болсон гэдгийг мэдрүүллээ. Дэлхий нийт ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг бодож байна. Хил хязгаар хүндрэлтэй байгаа. Манай улс цар тахлаас болж хилээ хааж байсан. Дараа нь нислэгүүд цуцлагдаж байсан. Гаднаас иргэдээ татаж авсан. Үр дүнд нь цар тахлыг хилийн чинадад барьж чадаж байсныг мэдэж байгаа, та бүхэн. Одоо бол биднээс үл шалтгаалсан хүндрэл үүсч байгаа, ойлгож мэдэж байгаа бид. Импортоос экспортод шилжих шаардлагатай байна. Үүнийг маш яаралтай хийх хэрэгтэй байна. 

Эх орноо эрчим хүчний найдвартай үүсвэрээр хангаж, цаашлаад экспортолдог улс болох ёстой. Нефт, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Энэ хоёр бол амин чухал асуудал. Гуравт, үндэсний бүтээгдэхүүнээр дотоодоо бүрэн хангаж, органик хүнс экспортлогч орон болох шаардлагатай. Хүнд, хөнгөн үйлдвэрийг барьж байгуулах хэрэгтэй байна. Авто зам, төмөр зам, агаарын зам зэрэг тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээтэй болох ёстой. Цаашлаад Дорнодоос Ховд хүртэл хэвтээ тэнхлэгийн төмөр замыг тавих ёстой. Төмөр замыг дагаж амьдрал цэцэглэдэг, хот тосгон бий болно. Цахим үндэстэн, дижитал Монгол болох ёстой. Энэ ажил явж байгаа. Уул урхай, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй гэж харж байна. Банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Орон зайн оновчтой бүтэц, сууршлын зөв тогтолцоотой хотыг байгуулж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх шаардлагатай. Ногоон Монгол болох зэрэг томоохон 10 зорилтыг хэрэгжүүлж байж Монгол Улс хөгжинө" хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sdakuuud(174.198.9.104) 2022 оны 04 сарын 16

Sda d uurt ni bolomj bsn. Er ni dotoodoo ekhleed khangaj baij export khiidegiin sh dee malaa putin akhaasaa asuusan uym uu exportloj bolokh uu gej gulug tsarailaad neg guideg dee chi

0  |  0
Ed(24.126.12.76) 2022 оны 04 сарын 16

Mgld heregjihgui bhoos buren um ih bsan

0  |  0
Top