ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.04.15/ Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралданаар зарим томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. 

Тухайлбал, ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ. Учир нь, тус газрын даргаар ажиллаж байсан Т.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тиймээс түүний оронд С.Мөнхчулууныг томилсон байна. 

Тэрбээр 1979 онд төрсөн, 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэргээр тус тус төгссөн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.65) 2022 оны 04 сарын 16

Сэлэмчний ах билүү. Хүрэлсүхийн үед Намаасаа хөөгөөд байсан даа энэ нөхрийг. Бас нэг үл бүтэх нөхөр ийм хүмүүсийг яагаад дахин төрийн алба руу тэгээд Шударга өрсөлдөөний газар луу томилоод байдаг юм бэ. Нэр нүүрээ барсан хүмүүсийг дахиж төрийн албанд томилдогийг болих хэрэгтэй

0  |  0
БиБуриадХүн(103.11.195.34) 2022 оны 04 сарын 15

Мундаг залуу томилогджээ амжилт хүсье

0  |  0
Top