Цэргийн тагнуулын газрыг ЗХЖШ-ын бүтцэд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

УИХ-ын чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэж, эцэслэн баталлаа.

Уг нэмэлт өөрчлөлт нь ЗХЖШ-ын үндсэн бүтцэд байсан Цэргийн тагнуулын газрыг Тагнуулын ерөнхий газрын бүтцийн нэгж болгосон гажуудлыг арилгахад чиглэсэн байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд мэргэжлийн тагнуулын тогтолцоо, боловсон хүчин алдагдсан. Эдгээр шийдвэрүүд буруу байсан ба энэ гажуудлыг зайлшгүй засах шаардлагатай байсан талаар салбарын сайд нь мэдэгдэж байгаа юм.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд цэргийн тагнуулын байгууллагагүй явсан байна. Энэ хууль батлагдсанаар, ЗХЖШ-ын бүтцэд Цэргийн тагнуулын газрыг шинээр байгуулж, ҮАБЗ, төр засгийн удирдлагуудыг гадаад оронтой холбоотой тагнуулын мэдээллээр хангах үйл ажиллагаа явагдах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top