ЗАСГИЙН ГАЗАР: Жагсагчдын тавьсан 15 багц, бичгээр ирүүлсэн 270 шаардлагыг хэлэлцжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Засгийн газар өнөөдөр /2022.04.15/ ээлжит бусаар хуралдлаа. 

Хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар яг одоо мэдээлэл хийж байна. Мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өгч байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Жагсагчдаас 15 багц шаардлага, бичгээр 270 орчим шаардлага ирүүлсэн. Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, судалгаа болон мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласан. Энэ дүгнэлттэй холбоотой хуралдлаа. Нийт шаардлагын 74 хувь нь үнийн өсөлттэй холбоотой байна. Харин 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэхийг шаардсан байна. Мөн 12 хувь нь цалин, нийгмийн баталгаатай саналууд байна. Засгийн газар хуралдаж, энэ асуудлыг хоёр байдлаар дүгнэж үзлээ. Тухайлбал, дэвшүүлсэн асуудлуулын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэхээр байна" гэв.

Түүнчлэн "Засгийн газраас үнийн өсөлттэй холбоотой хууль өргөн барьсан, өнөөдөр батлагдсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хэд, хэдэн үр дүн гарна. Шатахууны үнийг тогтвортой болно. Зээлийн хүүгийн татаасыг төр хариуцна. Эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг бүрэн шийдвэрлэж, шатахууны үнийг Төв банктай нийлж тодорхой хямралт үед боломжит дээд хувилбараар барина. Шатахуун нь өөрөө үнэ хөөрөгддөг гол бүтээгдэхүүн" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top