Хот суурин газарт ТОМ ОВРЫН МАШИН хэрэглэхийг хязгаарлана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Засгийн газар өнөөдөр /2022.04.15/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч байна.  

Тэрбээр "Хэмнэлийг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ. Хуулиар төрийн төсвөөс цалинждаг бүх байгууллага хамаарна. Нэгдсэн байдлаар зохицуулалт хийх улс төрийн шийдэл гаргасан. Хуулиар төрийн өмчит компаниудын удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалыг хязгаарлана. Төрийн өмчит 39 аж ахуйн нэгжийг олон улсын шууд хяналтад оруулна. Дээр нь 10 орчим компанийг нэгтгэнэ, 10 орчмыг татан буулгана. Хот суурин газарт том оврын авто машиныг хэрэглэхийг хязгаарлана" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.27) 2022 оны 04 сарын 15

Дизель хөдөлгүүртэй автомашиныг хязгаарладаг болоосой.

0  |  0
Top