Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
Монгол Улсын иргэд, үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал цуглаан хийсэн оюутан залуучууд аа,
Жагсаалын үеэр тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар нухацтай судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байна.
Тавигдсан саналуудыг багцалж үзвэл 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийг хийхтэй холбоотой саналууд байлаа.
Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх, үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой байна.
Дүгнэж үзвэл, ОХУ-Украины зөрчил болон хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын халдварын цочрол, түүнээс үүдсэн хямрал, тогтолцооны реформ шаардсан нийгмийн захиалга байна.
Засгийн газар боломжит бүх хувилбараа дайчилж, нийт ард иргэдтэйгээ хамтарч, арга хэмжээ авна.
Засгийн газар хуралдаж, үе шаттайгаар шийдвэрлэх дараахь шийдвэрүүдийг гаргаж байна гэлээ. “Энэ бол явцын мэдээлэл” гэдгийг Ерөнхий сайд онцлон хэллээ.
Нэг. Үнийн өсөлтийг бууруулах талаар авч буй арга хэмжээ
Монгол Улсын Засгийн газраас ОХУ-Украины хямралт байдлаас үүдэж, олон улсад үүсэж буй эдийн засгийн түр хугацааны шокоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор өнөөдөр батлууллаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр:
Нэгдүгээрт. Олон улсын зах зээл дээр огцом өсөж буй бензин шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэж байна. Энэ нь бензин шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих болно гэж харж байна. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Шатахуун бол суурь үнийг хөөргөддөг учраас бид энэхүү шийдвэрийг гаргаж байгаа юм.
Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан.
Хоёрдугаарт. Гурил, махны үнэ. Энэ хууль батлагдсанаар төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгож, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаан буудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр дэлхий дахинд үүсээд буй улаан буудайн хомсдолоос урьдчилан сэргийлж, энэ хаврын тариалалтад онцгой анхаарах боломж бүрдэнэ.
Мөн Засгийн газрын хуралдаанаар цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтлоо.
Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж, нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, шаардагдах хүүгийн татаасыг төсвөөс олгохоор боллоо. Хүнсний ногоо, улаан буудай, тосны ургамал тариалах, хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих болно.
Цар тахал, геополитикийн нөхцөл байдал нь одоогийн байдлаар үнийн өсөлт үүсэхэд нөлөөлж байна, цаашид гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхийг ч үгүйсгэхгүй.
Хоёр. Төсвийн зардлыг хэмнэх тухай
Үе үеийн төр засаг төсвийн хэмнэлттэй холбоотой асуудлуудыг тодорхой түвшинд шийдвэрлэдэг байсан боловч нэгдсэн хуулиар зохицуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн.
Засгийн газрын өнөөдрийн хурлаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Энэ хуулиар дараахь зүйлсийг зохицуулна.
Гурав. Бусад шаардлагуудын тухай
Нэг. Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгоно.
Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
Гурав. Нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцно.
Сэтгэгдэл ( 9 )
Aimag niisleliin xodolmor xalamjiin gazriin baaxan xeltsiin darga ded dargiin oron toog tsomxotgox shaardalgatai. Zuun yamaand 60 uxna gegcheer oligtoi xiideg ajilgui baij neex olon darga setertnuud tavisan bgaagaa yaax geed bna ve.
vam agentlegiin oron too asar ihssen,neg agentlag 3,4 ded dargatai,dorni gazar,albahii,helteciin darga nartai bugd mashin undag geed zondoo bii shuu.
vam agentlegiin oron too asar ihssen,neg agentlag 3,4 ded dargatai,dorni gazar,albahii,helteciin darga nartai bugd mashin undag geed zondoo bii shuu.
bid niled irgeni zorigto naam chini tuhai ukraine arme emdbel yana odoo tee neeh ungar gere ehile polsh gere hiegd.ukriane lechidn emdjiga shdee tee chi polsh gere ehiegd iree tee
yalgdad 3 honog boljigoo ungart geree 1 hiigel en chin yu jan ain held ogoo.
1 hun yaadag ih geree hubid ahij abal nigal odoo boldoguimuu tee
Mongold olshorj baigaa shashin svm hiid vvdees mash undur tatvar avdag uls hayndag boloh.Baga nasanii hvvhedvvd ba bvh alban baiguulagad turiin svld duu ba uls eh orniiho tuluuh hicheel surgalr semnar bainga zohioj baih.Songuuliin surtajilgaag mash ingiin tsomogtogohAris ungu yas vndesnii talaar mash nariivchalsan hvnii erhiin hatuu huli gargah.Ih huraliin gishvvd bvged olonniitiin sanalaar ajilah.Songogdoh hvseltei irgen uuruu uuriiguu bieree surtajildag baih.Olon hvn hamruulahgvi baih.Turiin alban haagchid olon nitiin ynaagaar yavdadag baih.Vhsen hoinooch yalgavrlagdan orshuulagddagvi baih.
ХИЛ ГААЛИЙН АСУУДАЛ ХЭВИЙН БОЛТОЛ ААН ҮҮД-ЫН НӨАТ -АА БОЛОН ҮҮССЭН ӨРИЙГ 3 ЖИЛ ХОЙШЛУУЛААЧ. ХУДЛАА ЧИХЭР ДОЛООЛГОХОО БОЛЬ. ЗЭЭЛ ОЛГОНО ГЭДЭГ ЧИНЬ БҮҮР УРУУДАХЫН ЦОНДОН ШҮҮ
Зөв сайхан шийдвэрүүд байнаа,гагцхүү тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй юм даа,ялангуяа гардан хэрэгжүүлэх дунд доод шатны албан тушаалтнууд сайн ажиллах ёстой.