Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой асуудалд ХАТУУ шаардлага тавина

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 16

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийсэн бөгөөд "Хөгжлийн банк"-тай холбоотой асуудалд дараах хариултыг өглөө. 

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой асуудлуудад хатуу шаардлага тавина. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс эхлээд концессын гэрээг цуцалсан. “Хөтөлийн цемент шохой” ХК дээр ч мөн адил.

Төрөөс авсан өмчөө гэрээнийхээ дагуу ашиглаагүй учраас цуцалж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал дээр хувийн өмч рүү халдсан зүйл огт биш. Монголбанкнаас УИХ-ын зөвшөөрөлгүй мөнгө гаргаад тодорхой компаниудаар дамжуулж тэр эх үүсвэрийг босгож, хувьд авсанд асуудал байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.27.133) 2022 оны 04 сарын 18

Хөгжлийн банзны асуудал уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлоготой харьцуулахад өчүүхэн боловч хойшлуулшгүй рийдэх ажил. Дараа нь уул уурхайн бүтээгдэхүүний орлогыг жижиг том гэлтгүй уурхай тус бүрээр нарийвчлан гаргаж ил тод зарлах ёстой.\nТэнд олон жил бугшсан идээ, бээр бий.

1  |  0
Зочин(122.201.24.167) 2022 оны 04 сарын 18

Одоо циркийг бас тэгэж авмаар байна.

2  |  1
mm(122.201.21.29) 2022 оны 04 сарын 18

zov huuduutai hulgailagdsan omchoo tor bucaaj avah uchirtai margah hun baihgui ingej eree ceergui hulgaich nart hatuu sanuulga bolon demjij baina

2  |  0
Top