Жагсагчдын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах шаардлага тавьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Төв талбайд өнгөрсөн долоо хоногт залуус төр, засгийн ажлаа хийхийг шаардаж тайван жагсаалыг зохион байгуулсан билээ. Тэд Засгийн газарт 15 багц шаардлага хүргүүлж, нэн даруй шийдвэрлэхийг хүссэн юм. 

Тэгвэл жагсаалын үеэр тавьсан 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар нухацтай судалж, Ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. 

Тавигдсан саналуудыг багцалж үзвэл 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийг хийхтэй холбоотой санал байгаа бөгөөд дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх, үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MARSHIL.D.ERDENEBAT.(122.201.24.155) 2022 оны 04 сарын 17

Gar.ytac.kompytdr.yzex.yed.zalyyjyydig.delgezeer.jin.xarj.baina.ter.yed.thcgai.toxooronjoor.tataj.magadgyig.xatyy.anxaaryylj.baina.

0  |  0
Top